
Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнд эрэгтэйчүүдээс Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа /хоёул 66 кг/, С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс М.Бундмаа /52 кг/ нар “Их дуулга”-ын татамид өрсөлдсөн юм.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатарын хувьд эхний хоёр тойргийн барилдаанд Австри, Бразилын бөхчүүдийг ялж, зооны аваргын төлөө Францын бөхөд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орсон байна. Харин С хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ С.Мияарагчаагийн хувьд эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Финляндын бөхийг, зооны аваргын төлөөх барилдаанд Словакийн бөхийг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Италийн бөхөд ялагджээ. Манай бөх С.Ням-Очир Бразилын татамид сайн барилдсан ч зооны аваргын төлөөх барилдаанд ялагдсанаар Х.Цагаанбаатарын адил шагналт тавдугаар байр эзэлсэн байна. ОУХМ С.Бундмаагийн хувьд хоёрдугаар тойргийн барилдаанд Хятадын бөхөд ялагдсанаар тэмцээнийг орхисон байна.
Б.Туяа