
Хилийн хаалтны ойролцоо гарах нүх байгаа хонгилуудын талаарх мэдээг арми нь тагнуулын албанаасаа авсан байна. Нисэхийн довтолгооны үеэр хонгилуудыг устгасан ба харин палестинчуудаас хохирол үзсэн эсэх талаар мэдээлэл байхгүй. Пүрэв гаригт хил орчмын Эшколийн районд Газаас харавсан “Кассам” пуужин дэлбэрсэн ба пуужин хүнгүй газар унаж азаар хохирол учруулсангүй. Израйлийн эсрэг Газын зурвасаас хийгдэх ямар ч түрэмгийллийн хариуцлагыг ХАМАС авна гэж Израиль мэдэгджээ.