"Домодедово" дахь аллагатай холбоотой байж магадгүй гэх Виталий Раздобудькогийн тухай мэдээлэл Хойд Кавказ ба Холбооны Өмнөд тойргийн хууль хяналтын байгууллагад иржээ. Түүний гэрэл зургийг "Комсомольскàÿ правдà" сонины сайтад тавьсан байна.
Пятигорск хотод хийгдсэн аллагын үеэр шалгаж байхдаа Раздобудькогийн энэ зургийг авсан байжээ. Зурагт бичигдсэнээр тэр 32 настай. Өмнө нь түүнийг Ставрополийн "Ногайскийн жамаата" нууц бүлгийн гишүүн гэж сэжиглэж байсан гэнэ.
"Домодедово" нисэх буудлын аллагад сэжиглэгдэж байгаа анхны хүн нь Раздобудько болж дэлбэрэлтийн хэрэгт түүний нэрийг гаргасан байна. "Коммерсант" сонины мэдээгээр тэр Ставрополийн хязгаарт амьдарч байгаад 2010 оны аравдугаар сард алга болжээ. Тэрээр хэт даврагчдаас салах хүсэлтэй байсан учир түүнийгхөнөөсөн байж магадгүй гэж хамаатан садан нь мэдэгдсэн байлаа.
Мөрдөн байцаалтын мэдээгээр Раздобудько амиа золиослогч эмэгтэйчүүдийг Москвад явуулсан ба тэдний хүүхдүүдийг авна гэж айлгаж байсан гэнэ. Эдгээр эмэгтэйчүүдийн нэг нь арванхоёрдугаар сарын 31-нд санамгүй дэлбэрэлтээр амиа алдан террор хийх газраа хүрч амжаагүй гэнэ. Түүнтэй хамт явсан Зейнап Суюнова энэ жилийн эхээр Волгоград хотноо баригджээ.
"Домодедово" нисэх буудлын аллагын хэргээр арваад хүнд эрэл зарласны нэг нь Раздобудько ажээ. Энэ сарын 24-нд "Домодедово" нисэх буудалд дэлбэрэл болох үеэр 35 хүн амиа алдаж, 150 орчим хүн шархаджээ.