Орос өөрийн “Силикон хөндий”-г байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Орос өөрийн “Силикон хөндий”-г байгуулна

Оросын Засгийн газар Москва хотын ойролцоо дэлхийн технологийн чиг хандлагыг тодорхойлдог АНУ-ын “Silicon Valley” –н өөрийн хувилбарыг байгуулах гэж байгаа талаар “Риа Новости” агентлаг Москвагаас мягмар гаригт мэдээллээ. Москва бүсийн Скольково, Ведомости хотуудад цоо шинээр өндөр технологийн бизнесийн парк байгуулах хөрөнгө оруулалт хийх үүрэг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Засгийн газартаа өгсөн байна. Тус парк нь 7-10 жил татвараас чөлөөлөх ба нийгмийн даатгал болон бусад хөнгөлөлт эдлэх болно. Шинийг санаачлагч технологийн компаниуд төсвийн дэмжлэг авах ба төрийн тендерүүдэд илүү давуу эрхтэй оролцох болно. Өндөр төвшний технологийн салбарыг хөгжүүлж түүхий эд материалын экспортоос хамаарал багатай болохыг Орос зорьж байгаа бөгөөд тус салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж