Канад дахь Монголчууд малчдад тусалж байна | News.MN

Канад дахь Монголчууд малчдад тусалж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.21-нд нийтлэгдсэн

Канад дахь Монголчууд малчдад тусалж байна

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул энэ оны 2 дугаар сарын 15-ны цагаан сарын шинийн нэгний өдөр Канадын Алберта мужийн Калгари хотноо оршин суугаа монгол иргэдтэйгээ золгожээ.

Элчин сайд Т.Залаа-Уул монголчуудын уламжлалт баяр, цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Канадын Алберта мужийн Калгари хотод оршин суугаа монгол иргэдтэйгээ уулзан золгож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Элчин Сайдын Яамны зүгээс иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэл санаачлагыг ямагт дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, байгалийн баялгийн олборлолт, ашиглалт, иргэдийн давхар харъяалалын асуудал, ажлын байр, эх орны хувь хишиг хүртэх зэрэг өргөн сэдвээр Калгари хот дахь иргэдтэйгээ харилцан ярилцаж, тэдний санал бодлыг сонсчээ. Уулзалт золголтын үеэр Калгари дахь манай иргэд Монголчуудын холбоо байгуулахаар болсноо мэдэгдсэн аж. Энэхүү санал санаачлагыг Элчин сайд дэмжиж цаашдаа Канад Улс даяар тархан суугаа Монголчуудыгаа нэгтгэсэн холбоо байгуулахыг уриалав.
Калгари хотын Монголчууд эх оронд нь өвөлжилтийн байдал хүндэрч байгаа өнөө үед малчиддаа сэтгэлийн болон, мөнгөн тусламж үзүүлэхээр хандивын аян өрнүүлж цуглуулсан нэг сая төгрөгөө Элчин Сайдын Яаманд гардуулан өгсөн байна.  Уулзалтын үеэр монголчууддаа “Явуулын консул”-ын үйлчилгээ үзүүлсэн нь Элчин Сайдын Яамнаас алс суугаа Калгари хот дахь монгол иргэдийн талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж