Байгальд ээлтэй технологи нэвтрүүлэгч Lexon бренд саяхан нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ нь эрдэнэшишийн мод болон хулсны модоор гадаргууг нь хийсэн бага оврын электрон барааны цуглуулга юм.
Энэхүү цуглуулгад
-Сэрүүлэгтэй цаг
-Тооны машин
-Радио хүлээн авагч
-Гэрэл асааж, унтраах удирдлага зэрэг багтжээ.
Электрон бараанаас ялгардаг цахилгаан долгионы хэмжээг асар ихээр бууруулах ач холбогдолтойн дээр эдгээр бараанууд бүгд нарны энергиэр ажилладаг аж.
Н.НАРАН