Цэргийн наадам “Бөхийн өргөө”-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.05.22-нд нийтлэгдсэн

Цэргийн наадам “Бөхийн өргөө”-нд болно

Жил бүрийн үндэсний их баяр наадмын өмнө зохион байгуулдаг Бүх цэргийн наадам ирэх ням гаригт буюу маргааш “Бөхийн өргөө”-нд болох ажээ. Барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд өрсөлдөх бөгөөд түрүүлсэн бөхөд уламжлал ёсоор цэргийн арслан, үзүүрлэсэн бөхөд заан, их шөвөгт үлдсэн бөхөд цэргийн начин цол олгох дүрэмтэй.
Ням гаригт “Бүх цэргийн наадам” болох бол  өнөөдөр “Бөхийн өргөө”-нд Г.Дэмүүл арслангийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болохыг бөх сонирхогчдодоо дуулгая.

Б.Уян

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж