Энэ оны эхнээс алт, зэсэнд ногдуулсан гэнэтийн ашгийн татвар буюу олны нэрлэж заншсан 68 хувийн татварыг тэглэсэн. Гэнэтийн ашгийн татвар ногдуулах болосн үеэс алт олборлогч аж ахуйн нэгжүүд Монголбанкинд алтаа тушаах нь эрс багассан. Харин шинэ он гарснаас хойш аж ахуйн нэгжүүд 147 кг алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 58 хувиар нэмэгдсэн дүн юм байна. Одоогоор уул уурхайн салбарт олборлолт хийгээгүй тул алт олборлолт үүнээс илүү өсөх магадлал муу гэдгийг албаны хүмүүс үгүйсгэсэнгүй. Харин цалин цагаан мөнгийг Монголбанк дангаар нь авдаггүй ажээ.
Д.Цэц