Лондонгийн олимпийн оноо олгох
ээлжит тэмцээний нэг “Их дуулга” маргааш Бразилд эхэлнэ. Энэ удаагийн
тэмцээнд Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа, С.Ням-Очир,
Д.Төмөрхүлэг, Д.Ганхуяг, М.Бундмаа нарын шигшээ багийн тамирчид
оролцоно. Тэмцээний оноолт цагийн зөрүүний улмаас яг одоогийн байдлаар
гараагүй байна. Ямартай ч хамгийн сонирхолтой барилдаанууд маргааш буюу
тэмцээний эхний өдөр болох бөгөөд эхний өдрийн тэмцээнд Хөдөлмөрийн
баатар Х.Цагаанбаатар, “Мастерс” тэмцээний аварга С.Мияарагчаа нар 66
кг-д, “Дэлхийн цом”-ын тэмцээний аварга Д.Төмөрхүлэг 60 кг-д, ОУХМ
С.Ням-Очир 73 кг-д, М.Бундмаа 52 кг-д тус тус Бразилын татамид хүч үзэх
юм.
Б.Энх