ЮНЕСКО биет бус соёлын өвүүдийг бүртгэж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО биет бус соёлын өвүүдийг бүртгэж авлаа

ЮНЕСКО биет бус соёлын өвүүдийг бүртгэж авлаа
Монголын ад түмний утга соёлын гайхамшигт өв “Монгол тууль”, “Цуурын урлаг”, “Монгол  ардын бүжиг-бий, биелгээ”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвийн жагсаалтад  бүртгэж авлаа. Соёлын өвд бүртгэгдсэн тухай батламжийг бичгийг хүлээн авах ёслол энэ сарын 24-ний даваа гаригт Улсын филорманий концертийн танхимд болох юм.
Дашрамд дуулгахад, ЮНЕСКО нь Биет бус соёлын өвийг хамгаалах зорилгоор 2001 онд Ерөнхий бага хурлын 31 дүгээр чуулганаар “Соёлын олон төрөл зүйлийн тухай ЮНЕСКО-гийн түгэмээл тунхаглал”-ыг хэлэлцэн баталсан байна. Мөн 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай ”  конвенци, 2005 онд “Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг дэмжих тухай” конвенцийг тус тус батлан хэрэгжүүлж эхэлсэн аж.  Энэ хугацаанд хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын шилдэг өвийн дээжист дэлхийн шилдэг өвүүдийг гурван удаа зарлан тунхаглаж байжээ.
Энэ хугацаанд Монгол үндэстний бүтээн бий болгосон “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг”-ийг 2003 онд, “Монгол ардын уртын дуу”-г 2005 онд Хүн төрөлхтөний биет бус соёлын өвийн шилдэг дээжээр өргөмжлөн дэлхий дахинд тунхагласан  ажээ.
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Соёлын өвийг төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос Монгол Улсын биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр доорхи төрлүүдийг явуулаад байгаа юм байна.

Үүнд:
-“ Монголын уламжлалт баяр- Наадам”
-“Монголын уламжлалт урлаг-Хөөмий”
-“Монгол гэрийн урлал”
-“Монгол хувцасны уламжлалт урлал”
-“Монгол цам”
-“Монгол жангар”
-“Уул овоо тахих монгол зан үйл”
-“Оньсон тоглоомын уламжлалт төрлүүд”
-“Лимбэ бишгүүрийн битүү амьсгаа”
-“Малд төл авахуулах монгол зан үйл”
-“Монгол уран бичлэг”
-“Уран нугаралт” зэргийг Хүн төрөлхтөний Биет бус соёлын өвд бүртгүүлэхээр баримт, материалыг нь өгөөд байгаа юм байна.

П.НАРАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж