Хятадын Засгийн газар энэ оны есдүгээр сард Монголын Юань улсын (1279—1368) хоёр дахь нийслэл ШандШану хотыг дэлхийн соёлын өвд оруулах өргөдлөө ЮНЕСКО-д өгөхөөр бэлтгэж байна. Синьхуа агентлагийн мэдээгээр Өвөр Монголын өөртөө засах орны засаг захиргаа энэ тухай бичиг баримтыг зургадугаар сард Хятадын Соёлын өвийг хариуцсан төрийн албанд оруулж хэлэлцүүлэх ажээ.
“Дээд нийслэл” гэж орчуулах Шанду хот нь Өвөр Монголын Шилийн гол аймагт байдаг бөгөөд 1260 онд Чингис хааны ач хүү Монголын их хаан Хубилай зарлиг гарган нийслэлээ энд шилжүүлсэн. Дараа нь 1264 онд нийслэлээ дахин нүүлгэж, тэр үед Даду нэртэй байсан Бээжинд авчирчээ. Монголын Юань улсын үеэр Шанду хотыг хоёр дахь нийслэл гэж үздэг байжээ.
Өвөр Монгол уг хотыг дэлхийн соёлын өвд оруулах өргөдлөө өгөхөөр 1996 оноос бэлтгэж эхэлжээ. Шаардлага материал цуглуулахын тулд тэнд археологийн өргөн цар хүрээтэй малтлаг хийсэн байна. Журамын дагуу ЮНЕСКО ирэх жилээс Шанду хотноо шинжээчдийн бүлгийг ирүүлнэ. Хятадын өргөдлийн дагуу 2013 оны зургадугаар сард ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн товчооны хурлаар санал хураалт хийх аж.