Сэтгүүлчид хөрөнгийн зах зээл судаллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид хөрөнгийн зах зээл судаллаа

“Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  төрийн бус байгууллагаас “Хөрөнгийн зах зээлийг сурвалжлах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн санхүүгийн тэнхмийн багш Д.Одбилэг “Хөрөнгийн зах зээлийн тухай анхан шатны ойлголтууд” сэдвээр лекц уншсан бол Монголын Олон улсын хөрөнгийн корпорацийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ “Хөрөнгийн зах зээл дээр Монголын компаниуд хэрхэн гарах вэ” сэдвээр санал бодлоо илэрхийлсэн юм. Сургалтын эхэнд “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй”  ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Болормаа хэлэхдээ “Өнөө цагийн өндөр мэдлэг боловсролтой үзэгч, уншигч олон түмний эрэлт хэрэгцээг хангасан бүтээгдэхүүн гаргахын тулд сэтгүүлч бидэнд өөрсдөө суралцах, хөгжиж дэвших хэрэгцээ тулгарсаар байгаа” хэмээн тодотгосон юм. Үнэхээр ч хөрөнгийн зах зээл гэдэг ойлголт шинэхэн төдийгүй зах зээл нь ч манай улсын хувьд шинэ тутам хэвээр байна. Иймд энэ удаагийн сургалтаар хөрөнгийн зах гэж юуг хэлдэг хийгээд хөрөнгийн захаас хөрөнгө татахын давуу тал болоод анхдагч, хоёрдогч зах зээл, хөрөнгийн биржийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Сургалтад телевиз, сонин хэвлэлийн 30 орчим сэтгүүлч оролцлоо.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж