
“Tic Tac Toe” буюу бидний хэлж заншсан “икс-окс” тоглоомыг хүүхэд багачууд, залуучууд төдийлөн хэрэглэж, тоглохоо больсон. Харин саяхан алдарт зохион бүтээгч Шахар Пелег нэгэн сонирхолтой Tic Tac Toe бүтээсэн байна. Энэхүү тоглоомын онцлог нь гэвэл толь бүхий хөлөгтэй аж. Харин “х” болон “о” нь зөвхөн тал хэлбэртэй, үүнийгээ толин тавцан дээр тавихад, дүрс нь толинд бууж, бүтэн болж харагдана. Хэдийгээр цоо шинэ технологи биш боловч шинэлэг санаа бүхий, олны нүдийг хужирласан бүтээл болжээ.
С.Цэлмэг