Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хэн нь хуучинсаг вэ?
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл  хэлэлцэв. Энэ үеэр эрхэм гишүүн Д.Загджав УИХ-ын даргатай маргалдаад авлаа. Хуулийн төсөлд зааснаар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэх гишүүний тоог хязгаарлаж байгаа юм. Үгээ хурдан хэлэхийг шаардсан спикерийг Д.Загджав гишүүн “Та удаа дараа хүн доромжилж байдаг. УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хасч хэтэрхий хуучинсаг юм оруулж ирж байна” гэсний хариуд Д.Дэмбэрэл дарга “Үг хэлэх гээд олигтой юм хэлж чадахгүй байж. Чи бид хоёрын хэн нь хуучинсаг бол доо” гэхчлэн үг сөрлөө. Бүр хоёр биеэ “Дуугүй бол” хэмээн үг сөрцгөөв. Гэхдээ тэд удалгүй эвлэрсэн. Харин Х.Баделхан гишүүн ах захаа мэдэж ярьж байхыг санууллаа.

Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж