Та 50 саяын төлөө тоглоорой

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Та 50 саяын төлөө тоглоорой

“Боловсрол Суваг” телевиз, “Миний Монгол” продакшнтай хамтран өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн “Монголын саятан” нэвтрүүлгийг олны хүртээл болгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд танин мэдэхүйн “Монголын саятан” нэвтрүүлэгт маш олон хүн оролцож, мэдлэг ухаанаа сорин, 300, 500, 800 мянга болон дээд тал нь нэг сая төгрөг хожиж байсан юм. Харин ердөө хоёр хоногийн дараа буюу энэ сарын 30-ны ням гарагт болох тоглолт нь ихээхэн онцлогтой. Учир нь, үндэсний тусгаар тогтнолоо зарлан тунхагласны 100 жилийн ойд зориулан бэлтгэх энэ дугаарын ялагч 50 сая төгрөг хожно. Хэрэв та өөрийнхөө оюун ухаан, мэдлэг чадвартаа бүрэн итгэлтэй байгаа бол www.saytan.mn цахим хуудсаар орж, хамгийн эхний шалгуур болох цөөн асуултад зөв хариулснаар, 50 саяын төлөөх тоглолтод бүртгүүлэх боломжтой. Дөрвөн асуултаас 3-т нь зөв хариулахад таныг автоматаар бүртгэнэ. Иймд Монголын телевизийн түүхэнд оролцогчиддоо хамгийн өндөр шагнал амлаж байгаа “Монголын саятан” нэвтрүүлэгт оролцон, ухаанаа уралдуулаарай.
Мөн энд бүртгүүлэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж