Rihanna дууныхаа үгэнд онцгой анхаардаг

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Rihanna дууныхаа үгэнд онцгой анхаардаг

Rihanna дууныхаа үгэнд онцгой анхаардаг

Алдарт дуучин, чадалтай хоолой, имиж хувцаслалтаараа фэнүүддээ үнэлэгддэг Rihanna дууныхаа үгэнд маш их анхаардаг гэнэ. Тэрбээр чадварлаг дууны үг бичдэг хүмүүстэй хамтран ажиллахыг зорьдог ба хамгийн их сэтгэлд нь нийцдэг нь Justin аж. Rihanna, Justin Timberlake-ийн дууны үг бичих чадварыг ихэд үнэлээд, тэр бол сод ухаантан хэмээн дуу алдсан байна.

Түүний “Te Amo”, “Rehab” зэрэг хит болсон дуунуудынх нь үгийг Justin бичсэн ба дуугаа бичүүлэхэд нь студид хамт байж, сонсож үзээд засч өгдөг гэнэ.  Rihanna “Justin-тай хамтран ажиллах үнэхээр гайхалтай байдаг. Студид олон цагаар ажиллаж байхад түүний алиа хошин зан, эрч хүчтэй чанар нь маш их энерги өгдөг. Түүний дууны үгнүүд сэтгэлд хүрсэн, утга нь гүн байдаг. Миний дуунууд хит болоход түүний нөлөө нэлээд байгаа гэж би хувьдаа боддог” хэмээн өгүүлжээ.

Н.Наран

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж