ОХУ-ын томоохон хот сууринуудад үндсэрхэг үзэлт залуус гадаадын иргэдэд халдах нь түгээмэл болоод байгаа билээ. Тэгвэл саяхан Москва хотод монгол хос залуус тэдний ээлжит халдлагад өртжээ. Москвагийн Савелевийн вокзал орчимд уг хэрэг гарсан байна. Хэрэг үйлдэгчид нь Москвагийн нэгэн сургуулийн есдүгээр ангийн сурагч 16 настай Георгий, Техникийн коллежийн тавдугаар курсийн оюутан 19 настай Евгений нар байсныг цагдаагийнхан баривчилжээ. Залуусын овгийг эх сурвалжид дурдсангүй. Тэд хоорондоо интернэтээр танилцсан, неонацист үзэлтнүүд гэнэ.
Хоёр залуу эхлээд авга ахын хамт вокзалын ойролцоох техникийн зах орохоор явж байсан 20 настай тажик залуугийн цээжинд хэд хэд хутгалсан байна. Залуус хэргийн газраас зугтаж явах замд нэг гэр бүлийн монгол хос тааралджээ. Хэрэг үйлдэгчдийн нэг нь булангийн цаагуур тойронгоо монгол залуугийн нуруунд хутга зоожээ. Вокзал дээр байсан олон хүн энэ үйлдлийн гэрч болж, цагдаагийнхан хэрэгтнүүдийг шуурхай баривчилсан байна. Шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэж амийг нь аварч чаджээ.
Д.ОЮУН