Цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Цаг агаарын урьдчилсан мэдээ гарчээ

Сүхбаатар аймгийн нутгаар хоёрдугаар сард агаарын дундаж температур 15-20 градус хүйтэн буюу нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе ба эцэс, хоёрдугаар арав хоногийн эхээр хүйтэрчшөнөдөө 25-30, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч харьцангуй суларч шөнөдөө 16-21, өдөртөө 3-8 градус хүйтэнбайна. Бусад хугацаанд шөнөдөө 20-25,  өдөртөө ихэнх нутгаар 10-15 градус хүйтэн байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн ихэнх хэсгээролон жилийн дунджаас ахиу, нутгийн өмнөд хэсэг болон баруун хагастдунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэрнутгийн хойд хэсгээрцас орно. Энэ үеүдэд ихэнх нутгаар салхи баруун хойноос 12-14 м/с, ялангуяа нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе болонсүүлч,хоёрдугаар арав хоногийн дунд үеэрзарим үед 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас 1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим , нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, нутгийн өмнөд хэсэг болон баруун хагаст дунджийн орчим байна. Одоогийн байдлаар цас ихтэй байгаа нутгуудад цасны зузаан нэмэгдэж, ихэнх нутагт жиндүү хүйтэн, зарим үед хүчтэй цасан шуурга шуурч малын хариулга маллагаанд хүндрэл учруулж, мал өвөлжилтөнд таагүй нөлөөлж болзошгүйг Сүхбаатар аймгийн Ус цаг уур, орчнны шинжилгээний газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж