Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн



Мөнхийн хөдөлгүүр бол хүрд.
Хөдөлгөгч хүч нь арга, билиг юм. Бүхий л эрчмийн төгс төгөлдөр нь хэмээх
цахим
эрчмийг үүрд үйлдвэрлэх эхэд балаггүй, адагт халаггүй цорын ганц арга нь
энэ
бөлгөө. Нүгэл нойрсон, зул манах цагаар энэхүү эгэлийн гайх-умшиг
тархинд минь,
хүмүүн төрөлхтөний ач үрээр ярган соёолов.

Өөдөө
шидсэн чулуу ч эргээд газарт унадаг. Уналтыг эргэн босох хүчинд
хувиргаж чадвал тэр зорьсондоо ч хүрнэ, гэгээрлийг ч олно. Энэ мөнхийн
хөдөлгүүр бүхий л зүйлсийн амь нь, эс хуваагдах эцсийн эдийн үргэлж
тойрон
эргэх мөнхийн хөдөлгөөн юм. Байгаа онилоод онож чадваас энэ оньс болдог
ажээ.
Төрөлхийн зөн совин – гэгээн хүсэл нь хүн амьтан , эх болсон зургаан
зүйл
бүрийн ухамсарт шингээстэй байдаг ажгуу.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж