Энэ сарын 25-нд Аймгийн засаг даргын ээлжит зөвлөгөөнөөр тухайн байгууллага, орон нутагтаа ажил үйлс хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан хүмүүсийг үнэлж Аймгийн тэргүүний ажилтнаар тодруулан шагнал гардуулахаар тогтжээ.
Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр 10 жилийн сургуулийн Түүх нийгмийн ухааны багш Б.Дэлгэрцэцэг, Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байгаль орчин, газрын мэргэжилтэн Д.Баттулга, тус сумын 2-р багийн иргэн Н. Амартайван, “Шарга” ХХК-ийн техникч Д.Намжил, “Өсөх дэлгэрэх” ХХК-ийн захирал Н.Зээяа, “Гүн гуу” хувийн мал эмнэлгийн эмч Ч.Оюунчимэг, Түмэнцогт сумын хүн эмнэлгийн их эмч Б.Энхтуяа, тус сумын татварын байцаагч Д.Түвшинжаргал нарын салбарын тэргүүнээр өргөмжлөв.
Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, төрийн байгууллага, дэд бүтэц, соёл урлаг гэсэн нэр бүхий салбаруудын төлөөллөөс дээрх хүмүүсийг тодруулан өнөөдөр Аймгийн Засаг даргын Тамгын газарт шагналыг гардуулан өглөө.