Уулчид Сайр хайрханыг зорино

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Уулчид Сайр хайрханыг зорино

Монголын уулчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр Ховд аймгийн нутаг дахь Сайр хайрханыг зорих гэж байна. Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Ховдын Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж байгаа энэхүү авиралтыг Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлах аж. Сайр хайрхан бол Монголын уулчдын авираагүй үлдсэн цорын ганц оргил бөгөөд ийнхүү эхний авиралтыг Монголын уулчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийх гэж буй нь уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.

Уулчдын баг зургадугаар сарын 2-нд Улаанбаатар хотоос хөдлөх ба зургадугаар сарын 5-нд авиралтаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Авиралтад Улаанбаатар, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь, Завхан, Багануурын 60 гаруй уулчид оролцохоор болжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж