Халдварт бус өвчний талаарх сургалт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Халдварт бус өвчний талаарх сургалт болж байна

Мянганы Хөгжлийн Сорилын сангийн Эрүүл мэндийн төслийн чиглэлээр улсын хэмжээнд халдварт бус өвчнийг бууруулах чиглэлээр шат дараалсан сургалт Сүхбаатар аймагт зохион байгуулж байна.

Нийтдээ эрүүл мэндийн төслөөс 34 хоногийн хугацаатайгаар  200 хүнийг хамруулсан  сургалт энэ  сарны 24- нөөс гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх аж. Эхний ээлжинд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд сургалт явуулах бол маргаашнаас эхлэн  хамт олонд чиглэсэн сургалт болох юм. Төрийн болон төрийн бус байгууллагуудад халдварт бус өвчний талаар мэдээ мэдээлэл өгөх сургалт өнөөдөр эхлэх бөгөөд 29-нд байгууллагын дарга нарт зориулсан сургалт мөн адил эрүүл мэндийн газрын хурлын зааланд болох ажээ. Эмнэлгийн байгууллагуудын  энэхүү сургалтыг Мянганы Хөгжлийн сорилын сангаас санхүүжүүлж Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн харьяа Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийн нийгмийн эрүүл мэндийн хоёр сургагч багш явуулах ажээ. 

 Энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа зорилго нь Халдварт бус өвчин тооцогдох осол гэмтэл, чихрийн шижин, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт  хавдар зэргийг бууруулах,  эрүүл зан үйл, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эерэг мэдээ мэдээллийг идэвхитэй хүргэхэд оршиж байгаа ажээ.  Эдгээр  сургалтуудын дараагаар өрхийн эмч, эрүүл мэндийн хичээл заадаг багш,  эмч сувилагч нарт үргэлжлүүлэн заах гэнэ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж