Төв цэнгэлдэх хүрээлэнг эздэд нь ашиглуулъя

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх хүрээлэнг эздэд нь ашиглуулъя

Гадаад улс оронд аливаа нэгэн нийтийн зориулалттай цэнгэлдэх хүрээлэн, талбай нь спорт холбоод, тамирчдадаа  нээлттэй байдаг бол манайд эсрэгээр байна . Үүний нэг тод жишээ нь Төв цэнгэлдэх хүрээлэн юм. Хэдийгээр тус хүрээлэнд тэмцээн уралдаан тогтмол болдог ч төлбөр, түрээс төлж байж нэг юм эрхээ авдаг. Энэ талаар ч спортынхон гомдолтой байгаа тухайгаа өөр зуураа ярьдаг нь нууц биш. Мэдээж, ашиглалтын зардал гэж гаралгүй л яахав. Гэхдээ үүнээс хэтрээд байдаг нь л харамсмаар. Ерөөсөө төв цэнгэлдэх хүрээлэнд засвар хийх болохоор улсынх мэт болчихдог, шоу цэнгүүн, тэмцээн, уралдаан болохоор хувийн өмч болчихдог гаж үзэгдэл бий болсоор хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Хэдий үед, хэний шийдвэрээр өмчлөлийн тал нь хувьсгалынх, нөгөө тал нь хувийнх болчихсон нь сонин биш боловч жил бүр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, үйлчилгээний зардал улсын төсвөөс гардаг нь нууц биш юм. Иймээс  улс өөрөө өмчиндөө эзэн байж,  спортынхны “өмч” болсон Төв цэнгэлдэх хүрээлэнг зөв ашиглуулмаар байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж