Оюутны спортынхон ямар тэмцээнд оролцох вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Оюутны спортынхон ямар тэмцээнд оролцох вэ?

Монголын оюутны спорт холбоо 2010 онд хэд хэдэн олон улсын тэмцээнд баг тамирчдаа оролцуулна. Учир нь энэ жилийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг, тамирчдыг тив, дэлхийн хэд хэдэн тэмцээнүүд хүлээж байгаа. Тухайлбал, ирэх зургадугаар сарын 10-14-нд  ОХУ-ын Чита хотноо модон бөмбөгийн олон улсын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай улсаас 20 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Эдгээр тамирчдыг саяхан болж өнгөрсөн Модон бөмбөгийн холбооны цомын тэмцээнд гаргасан амжилтаар нь сонгон шалгаруулжээ.
Мөн долдугаар сарын эхээр Хонконгт болох ширээний теннисний оюутны Азийн аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээн болно. Тус тэмцээнд манай оюутны шигшээ баг бөгөөд энэ тэмцээнээс медаль авбал манай улсын ширээний теннисний оргил амжилтын нэг болох юм. Түүнчлэн ирэх намар Тайваньд болох эрэгтэй сагсан бөмбөгийн Оюутны Азийн аварга шалгаруулах 3 дугаар тэмцээнд манай улс бас оролцох бөгөөд үүнд 2010 оны сагсан бөмбөгийн оюутны УАШТ-нд түрүүлсэн Д.Цэвэрбал дасгалжуулагчтай ХҮДС-ийн баг улсаа төлөөлөх болжээ.
 

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж