Болт 100 метрт энэ жилийн дээд хурдаа тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Болт 100 метрт энэ жилийн дээд хурдаа тогтоов

Богино зайн гүйлтийн хаан Усаин Болт 100 метрийн зайд ноёрхогч, дэлхийн хамгийн хурдан хүн гэдгээ дахин баталлаа. Тэрбээр өчигдөр БНСУ-ын Дэгү хотноо болсон уулзалт тэмцээнд 100 метрт жилийнхээ дээд амжилтыг эвдсэн байна. Тив, дэлхий, олимпийн аварга тэрбээр 100 метрт 9,86 секундын амжилт гаргаж түрүүлсэн бол түүний араас нутаг нэгт Ямайкийн тамирчин Майкл Фратер  10,15 секундээр хоёрдугаарт, АНУ-ын Майк Рожерс гуравт хурдалжээ. Харин сүүлийн үед нэрээ мандуулж буй Америкийн тамирчин Травис Пажеттийг хүмүүс Болттой хамгийн ойр өрсөлдөх гүйгч хэмээн үнэлж байсан боловч тавдугаарт барианд орсон байна.
Домогт Усаин Болтын ээлжит тэмцээн нь энэ ням гаригт Хятадын Шанхай хотноо болох “Эрдэнийн лиг”-ийн цуврал юм. Тэрбээр 200 метрийн зайд уралдах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж