Зөвлөлдөх хороо байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Зөвлөлдөх хороо байгуулав

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын хамтарсан хуралдаан өчигдөр боллоо. “Аймгийн нийгэм, эдийн засгийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ээр батлагдсан “Зөвлөлдөх хороо” байгуулж, дүрмээ батлах нь  хуралдааны зорилго байв. Хамтарсан Зөвлөлдөх хороо нь аймгийн Засаг даргаар ахлуулсан нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр төр засгын бодлого шийдвэр, аймгийн хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх, харилцан ойлголцол хамтын ажиллагаа, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилго бүхий орон тооны бус байгууллага байх юм.

Тус хороо нь Аймаг орон нутгийн геополитк гол онцлог гурван улсын хил зааг дээр оршиж байгаагийн хувьд гадаад харилцааг эдийн засагжуулах, уул уурхай аялал жуулчлал үйлдвэрлэл үйлчилгээ, шинэ дэд бүтцийг бий болгох, аймаг, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах үндсэн үүргийг хүлээх бөгөөд бодлогын бичиг баримт боловсруулах, дүгнэлт зөвлөмж гаргах санал солилцох хурал зөвлөгөөн зохион байгуулах замаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж