Б.Амархүү гологдов уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Б.Амархүү гологдов уу?

Оросын “Премьер-Министр” хамтлагийн дуучин Б.Амархүүг “hero Entertainment”-ийн найруулагч Б.Баатарын хийх гэж буй шинэ кинонд гол дүрд тоглох талаар өмнө нь мэдээлж байсан. Гэтэл дуучин залуу гологдов уу, яасан кинонд тоглохоо больсон гэнэ.

Одоогоор ямар учраас гэдэг нь тодорхой бус байгаа хэдий ч Б.Амархүүгийн оронд Оросын алдартай жүжигчин Сергей Безруков тоглохоор болжээ. Юутай ч “Hero Entertainment”-ийнхэн Оросуудтай хамтран хийх гэж буй энэ кинонд Сергей Безруковоос гадна “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх мэдээж найруулагчийн хайрт гэргий Ч.Ундрал тоглох юм. Кино зураг авалт удахгүй Улаан-Үдэд эхлэх аж.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж