Талибууд АНУ-ын нисэх баазад довтлов

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Талибууд АНУ-ын нисэх баазад довтлов

Афганистаны талибууд Баграм дахь Америкийн цэргийн нисэх баазад довтолжээ. НАТО-гийн эвслийн мэдээгээр талибуудын довтолгооныг няцаах үеэр долоо дайчинг нь устгасан ба эвслийн таван цэрэг шархадсан байна. Цэргийн ийм довтолгоонд үргэлжийн бэлэн байдалд байгаа учраас тэдний довтолгооныг амархан няцаажээ.
Талибууд довтолгооныхоо өмнө баазыг хэд хэдэн пуужингаар буудсаны дараа дайрсан гэнэ. Тэд гар бөмбөгөөр цэргийнхэнийг шидэлж байсан гэнэ. Талибан хөдөлгөөний төлөөлөгчид зэвсэглэсэн 20 амиа золиослогч нар баазад довтолсон гэлээ.
Баграм дахь бааз Кабулаас цагийн зайтай ба тэнд Америкийн цэргийнхэн голдуу байрлаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж