Качиньскийн ярианы бичлэгийн шаардав

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Качиньскийн ярианы бичлэгийн шаардав

ОХУ-ын Прокурорын Мөрдөн байцаах комисс Польшийн талаас Качиньскийн утасны яриа ба SMS- мэдээний бичлэгийг шаардав. Эдгээр материалууд нь ерөнхийлөгчийн  онгоцны ослын хэргийг мөрдөхөд шаардлагатай гэнэ. Улс хоорондын нисэхийн товчоо Польшийн ерөнхийлөгчийн онгоцны бүх бичлэгүүдийг уншин тайлсан байна. Москвад хэвлэлийн бага хурал хийлгэхдээ тус товчооны мэогэжилтнүүд энэ бичлэгээс  харвал ерөнхийлөгчийн онгоцны кабинд гадны хүн байсан гэнэ. Польшийн тал нэг хүний дууны бичлэгийг нарийвлан тогтоож чадсан байна. Гэхдээ тус товчоо ёс суртахууны үүднээс энэ талаар дэлгэн тавихгүй гэлээ. Удалгүй тэнд байсан хоёр дахь хүний дууг таних ажиллагаа дуусах гэнэ.
Мөрдөн байцаалтын явцад уг онгоцны нисгэгчид нисэх буудлын орчим агаар мууг мэдэжэ байсан ажээ. Манантай байгаа тухай мэдээг буулт хийхээс 15 минутын өмнө нисгэгчдэд дамжуулсан байлаа. Газардахаар явж байсан онгоц модны орой шүргэн хөлбөрч газар мөргөхдөө дэлбэрсэн байна. Энэ осолын үеэр онгоцонд байсан 96 хүн бүгд нас барсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж