Шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл байгууллаа

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл шинэчлэн байгуулагдаж, хурлаа энэ сарын 26-нд хийлээ. Зөвлөлийн даргаар Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням, гишүүдэд Тээвэр авто замын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар, Шуудан үйлчилгээний газар, Хэрэглэгчдий эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга нар томилогдов. Зөвлөлийн хурлаар нийтийн зорчигч тээрийн үйлчилгээнд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудал цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн аймгийн Засаг дарга санал хүргүүллээ. Мөн зөвлөлийн хурал улирал бүр хуралдаж төлөвлөгөөний дагуу хийсэн ажлаа дүгнэн ярилцаж, дараагийн хийх ажлын талаар санал боловсруулах юм.

Б.Мөнгөнтуул
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж