
Энэ гараа нь Жиро д‘Италиагийн тэргүүлэгчдийн байрыг огцом өөрчилсөн гараа болсноороо онцлогтой. Гараанд 13-р байрт орсон “Саксо банк” багийн Ричи Порте нийлбэр дүнгээр тэргүүлж, ягаан өмсгөлийн эзэн болоод байсан “Астана” багийн Александр Винокуровоос цамцыг нь авч чадсан байна. Мөн нийлбэр дүнгээр хоёрт байсан “ЭмБиСи” багийн Кадель Эванс, гуравдугаар байраас “Ликүйгас” багийн Вэнсензо Нибали нар ч мултарсан бөгөөд тэдний оронд “Кайссэ Д’Иппарнэ” багийн Дэвид Арроио хоёрдугаарт, “Ликүйгас” багийн Роберт Кисэрловский гуравт тус тус шинээр бичигдсэн байна. Тэмцээний лараагийн гараа нь Китта Сан Анжелогоос Порто Ресанати хүртэл 191 км зайд үргэлжилнэ.