Үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 13.15 цагт өндөрлөлөө. Хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг шаардлага хангаагүй гэсэн үндэслээр буцаахаар болов. Эдгээр хуулийн төслийг хоёр жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн ч дорвитой бэлтгэж, хэлэлцэж амжилгүй  өдий хүрчээ.
Үдээс өмнөх хуралдаанаар дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэг хийлгэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв. Ус үндэсний хөтөлбөрийг мөн баталсан юм. Үдээс хойших хуралдаан 15.00 цагт эхэлнэ.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж