Иргэдийн оролцоог хангах жилийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Иргэдийн оролцоог хангах жилийн нээлт болов

Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаас 2011 оныг “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”, Засгийн газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосныг хэрэгжүүлэх ажлын нээлт болов.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга “Сум, агентлаг, албан газар, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, ард иргэд, олон нийт энэхүү жилийн ажлыг дэмжин өргөн хүрээнд, ажил хэрэгчээр оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна. Аймаг орон нутгаа хөгжүүлэх, мөн анхаарал татсан, тулгамдсан асуудалд ард игргэдтэйгээ хамтран ажиллахыг уриалъя” гэв. “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх жил”-ийн ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, ажлын удирдамж, төлөвлөгөөний төслийг боловсруулан төр, төсөв, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийн уулзалтаар хэлэлцүүлэх, мөн олон нийтэд мэдээлсний үндсэн дээр төрөл бүрийн хэлбэрээр санал бодлыг нь хүлээн авч тусганы үндсэн дээр  айигийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Засаг даргын захирамжаар батлуулав. Жилийн ажил “Түмнээ түшсэн төр” гэсэн уриатай, Тусгай бэлгэдэл буюу логотой аж. Үндсэн гурван зорилго тавьж тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулна. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томилон “Нэг өрх-нэг ажлын байр” уриан доор олон хэлбэрийн ажил өрнүүлж 1500-гаас доошгүй ажлын байр бий болгон ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт тавьж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж