Булчингаа маш сайн хөгжүүлсэн эмэгтэйчүүдийн цуглуулгыг таны өмнө дэлгэж байна. Заримд нь задрах шахсан булчин, бадриун гар хөл нь дэндүү гэмээр зохиж, таарсан байхад, зарим нэг нь арай л хэтрүүлчихжээ. Эмэгтэй хүн булчингаа хөгжүүлэхийн тулд эр хүнээс хэдэн арав дахин илүү хүч хөдөлмөр зардаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ тэгж их хичээснийхээ дараа хэтрүүлж орхиод, дэндүү булчинлаг, хэтэрхий эршүүд болчихвол бас хэцүү еэ. Ингээд ямартай ч энэ удаад булчинлаг, хүчирхэг хирнээ эмэгтэйлэг, гоо үзэмжээ хадгалж чадсан бүсгүйчүүдийн фото цуглуулгатай танилцацгаая. Зохисон бvхэн сайхан, хэтэрсэн бүхэн муухай гэдэг дээ.
Булчинлаг хадагтай нар
News.MN
2010-05-20