Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь….

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь….

Сарьдаг
уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл
цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан,
жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин
сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас
нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их
ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр
байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ
жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ
хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх
гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр
бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж