Худаг гаргаж шагнуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Худаг гаргаж шагнуулав


Булган сумын Хужирт багийн иргэн  Г.Батмөнх 2010 онд Ар зоонд гар аргаар шинэ худаг гаргажээ.
 
Түүний гаргасан худаг нь найман метр гүн, 17250 га бэлчээр хамарсан 10 айл өрхийн хүн ам болон тэдгээрийн 3000 шахам малыг усаар хангах хүчин чадалтай ажээ. Мөн гаргасан худгаа модоор доторлож таглаа хаалт  бэлтгэн дөрвөн метр урт модон онгоц хийжээ. Гол горхины усгүй газарт уг худгийг гаргаснаар бэлчээр ашиглах боломж бүрдүүлсэн байна. Г.Батмөнх энэ ажлынхаа үр дүнгээр аймгийн Засаг даргын тамгын газраас жил бүр дүгнэдэг гар аргаар шинээр худаг гаргасан.

Ж.Мөнх-Очир   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж