“Баянзүрх буллз” VS “Хасын хүлгүүд”

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

“Баянзүрх буллз” VS “Хасын хүлгүүд”

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Сэнгүр” лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө өрсөлдөх багууд өчигдөр тодорлоо. Үүний өмнөх плей-оффын хагас шигшээд үлдсэн “Хараагийн харцага”, “Хасын хүлгүүд” багийн өрсөлдөөнд “Хасын хүлгүүд” ялалт байгуулж, аваргын төлөө өрсөлдөх нь тодорхой болсон бол хожлын харьцаагаараа 2:2-оор тэнцээд байсан “MBM”, “Баянзүрх буллз” багийн  өчигдрийн шийдвэрлэх тоглолтод “Баянзүрх буллз” 83:78 харьцаатай ялж, гурав дахь хожлоо авснаар маргааш “Хасын хүлгүүд” багтай аваргын төлөөх эхний тоглолтоо хийх боломжтой боллоо. Маргаашийн тоглолтын эхэнд лигийн аваргын гуравдугаар байрын төлөө өрсөлдөх “Хараагийн харцага”, “MBM”, багийн тоглолт болох бол үүний дараа аваргын төлөө өрсөлдөж байгаа хоёр багийн тун сонирхолтой тэмцээн болно. Хоёр багийн түрүүлж гурван хожил авсан нь энэ жилийн лигийн аварга баг болох юм.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж