Бүсгүй та аз жаргалтай л байх ёстой шүү…

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

Бүсгүй та аз жаргалтай л байх ёстой шүү…

Эрхэм уншигч бүсгүй минь, энэ удаа бид
ганцаардлын тухай нухацтай
ярилцах гэж байна. Та ганцаараа байхаас айдаг бол, хайртай залуутай
бол, гэр бүлтэй байхыг хүсдэг бол энэ мөрнөөс цаашаа битгий уншаарай.
Эсвэл дуустал нь уншаад “ийм балай юм хэн бичдэг байнаа, ийм амьтдаас
болж энэ дэлхий дээр гэр бүлийн аз жаргал байхгүй байгаа юм” гэж өөртөө
хэлээд хайртай залуугаа чанга тэвэрч үнсээрэй. Тэхгүй бол сэтгэлийн
гүнд чинь эндээс ганц нэг өгүүлбэр үлдчихэж магадгүй шүү. Ингээд хэрхэн
ганцаараа байх тухай зөвлөгөөндөө оръё.

Бүсгүй минь, заримдаа чамд бүхнээс тасарч, гав ганцаараа, хүссэн
бүхнээ тааваараа хийж, дуртай киногоо үзээд диваанаасаа ч өндийхгүй
хэвтэж байх юмсан гэж бодогддог уу? Эсвэл бүх насаараа тийм байх юмсан
гэж санагдах үе байна уу? Яагаад гэвэл эмэгтэй хүн бүрт ингэж бодогдох
үе байдаг. Би үүнийг өөрийн туршлагаараа хэлж байгаа юм шүү. Тэгээд
яагаад бид ингэж чадахгүй нэг хар юмны өмнө хойно нь гүйж, өөд уруугүй
асарч тойлж, өөрөө киногоо үзэлгүй хүссэн сувгийг нь тааруулаад сууж
байдаг билээ? Яах вэ, нөгөө “хайр” гэж “балай” юмнаас болоод тэр.
Тэхээр хувийн амгалан тайван байдал, аз жаргалаа хэн нэг залуу гэгч
эргэлзээтэй мэдрэмжээр солихыг хүсэхгүй байгаа бүсгүй танд сэтгэл
судлаачид хэд хэдэн үнэт зөвлөгөөг өгч байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж