Булган аймгийн Тэшиг сумын Засаг дарга, Хялганат тосгоны захирагч холбогдох хүмүүстэй хариуцлага тооцохоор болжээ.
Учир нь аймгийн Засаг даргатай өнгөрсөн онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн гэрээг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажлыг тайлан мэдээг зохих журмын дагуу бүрдүүлэн ирүүлээгүй аж. Мөн Баян-Агт, Могод, Хишиг-Өндөр, Сайхан сумын Засаг дарга нар С буюу дунд үнэлүүлсэн бол бусад сумын Засаг дарга нар 80-аас дээш оноогоор сайн үнэлгээ авч 0,5 сарын цалингийн урамшуулал авах болов.
Ж.Мөнх-Очир