Сумдын засаг дарга нартай гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

Сумдын засаг дарга нартай гэрээ байгууллаа

Сумдын Засаг дарга нар энэ онд аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх, санхүүжилтийн гэрээ байгуулан харилцан гарын үсэг зуран баталгаажууллаа. Булган аймгийн Засаг даргын тамгын газрын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хяналт шинжилгээний тасгийн дарга Д.Алтаншагай “Гэрээг “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн хүрээнд байгуулж 10 гаруй чиглэлийн хавсралт үзүүлэлтээр 90 шахам бүтээгдэхүүн нийлүүлэхээр тусгалаа. 2010 оны гэрээнд хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгсөн дүнг үндэслэн сум орон нутгийн анхаарал татсан асуудлыг шйидвэрлэх, иргэдэд хүргэх төрийн ажил үйлчилгээний чанар, хүртээжмийг өргөтгөхөд анхаарлаа” гэв. Мөн 2011 оныг Засгийн газраас улс орон даяар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, тус аймгийн хэмжээнд “Иргэдийн оролцоо, ил тод байдлыг өргөтгөх” жил болгохоор дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүнийг өргөн хүрээнд тусгажээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж