А.Энхтуул “Их мастер”-ын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

А.Энхтуул “Их мастер”-ын төлөө

А.Энхтуул “Их мастер”-ын төлөө
Шатрын спортын олон улсын хэмжээний мастер А.Энхтуул өнөөдөр Бангладеш улсыг зорьж байна.  Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс багаараа алтан медаль хүртэж байсан шатарчин охин өдгөө өсвөрийн болон насанд хүрэгчдийн шигшээ багт харьяалагддаг юм. А.Энхтуул энэ удаа Бангладешт сар гаруйн хугацаанд “амьдарч”, энэ үеэрээ хоёр ч томоохон тэмцээнд оролцох ба уг саналыг Азийн шатрын холбоо болон Бангладешийн шатрын холбооноос манай тамирчинд тавьжээ.
Тодруулбал, А.Энхтуул маань тавдугаар сарын 22-29-ний өдрүүдэд Бангладешийн нийслэл Дака хотод болох Олон улсын мастер цолны норм биелүүлэх долоон хүний тойргийн системийн, хаалттай тоглолтод оролцох бол үүний дараа  үргэлжлүүлэн тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 9-ний өдрүүдэд болох Их мастер цолны норм биелүүлэх тэмцээнд өрсөлдөх ажээ. Их мастерын балл өгөх энэхүү тэмцээнд 12 шатарчин оролцох юм.
Монголын оюуны спортын түүхийн хуудсыг нэгээр нэмж, их мастерын оноо цуглуулах энэхүү тэмцээнд явах зардлын асуудлыг “Бороо гоулд” компани ивээн тэтгэн, А.Энхтуулд дээрх хоёр тэмцээнд оролцох боломж гаргаж өгснийг онцлон, тус хамт олонд талархал илэрхийлье. Мөн Монголын гурав дахь их мастер цолтой эмэгтэй шатарчин болохоор тэмүүлж яваа авьяаслаг охиныг олимп, дэлхийн аваргуудын байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагынхан дэмжин, энэхүү чухал тэмцээнд оролцоход нь туслалцаа үзүүлсэн байна.
А.Энхтуул Бангладешийг зорьж буй Монголын анхны шатарчин  болж байгааг дашрамд тэмдэглэе. Сонирхуулахад, тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 9-ний өдрүүдэд үргэлжлэх Их мастер цолны балл өгөх тэмцээнд түрүүлсэн шатарчныг ирэх жил Малайзад болох Олон улсын нээлттэй тэмцээнд бүх зардлыг нь дааж оролцуулах эрхээр шагнах юм байна.
Б.БАДМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж