Боксын жинг цөөлөхөөр болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Боксын жинг цөөлөхөөр болжээ

Олон улсын сонирхогчдын боксын холбоо 2010 боксын хөгжилд томоохон өөрчлөлт авчрах нэгэн шийдвэр гаргажээ . Энэ нь эмэгтэй чөлөөт бөхийн төрөл олимпод багтаж, ДАШТ-ийг зохион байгуулснаар  эрэгтэй чөлөөт бөхийн 10 жинг долоо болгон өөрчилсөнтэй адил юм. Тодруулбал, эмэгтэй боксын төрөл ирэх олимпод багтсан нь ингэж эрэгтэй боксын жинг өөрчлөх шалтгаан болжээ. Нэг үгээр хэлбэл 11 жингийн ангиллыг цөөрүүлж, 10 болгоно гэсэн үг юм. Ингэхдээ хамгийн бага жингүүдийг нэгтгэх ба одоо мөрдөгдөж байгаа 48, 51, 54, 57 кг-ын жинг байхгүй болгож, шинээр 49, 52, 56 гэсэн жинг шинээр баталсан байна.
Жингийн өөрчлөлтийг ирэх аравдугаар сараас мөрдөх учраас манай улсад болох оюутны ДАШТ эхний томоохон туршилт болох магадлал өндөр гэнэ. Хэрэв тэгж шийдвэл манай боксчид шинэ жинд хамгийн түрүүнд нүүр хагарах  сайн талтай юм. Өнөөдөр ид тоглож байгаа боксчдоор жишээ авч үзье. Тухайлбал, 48 кг- д нэлээдгүй жин хасч тоглодог дэлхийн аварга П.Сэрдамба болон 51 кг-аасаа урваж,  54 кг-д тоглох болсон, гавьяат тамирчин Н.Төгсцогт, цаашид жин өгсч барилдахаа мэдэгдээд байгаа Олимпийн аварга Э.Бадар-Ууган нарт ашигтай жингүүд бий болж байна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж