Өсвөрийн боксын УАШТ өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн боксын УАШТ өндөрлөв

Сүүлийн үед манай улсад сонирхогчдын боксын спорт эрчимтэй хөгжиж , энэ цаг үед оргил амжилтуудаа үзүүлж байгаа билээ. Тэгээд ч сүүлийн үед боксоор манай хүүхэд, залуус эрчимтэй хичээллэх болсон байна. Эдгээр хүүхэд, залуусын чанар, чансааг шалгасан өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн  “Алдар“ спорт хорооны спорт зааланд болж, дүнгээ гаргалаа. Энэ удаагийн тэмцээнд нийт 36 байгууллагын 200 гаруй өсвөрийн боксчид оролцжээ.
Нийт 13 жинд өсвөрийн боксчид өрсөлдсөний дотор хамгийн холоос ирсэн Баян-Өлгий аймгийн Нурлан, Хадисхарисилам, Бахытжан нар 44 , 52 , 66 кг –д түрүүлснээр багаараа нэгдүгээр байрт шалгарлаа. Ер нь сүүлийн хэдэн жил Баян-Өлгий аймаг боксоор өсвөр үе, залуучуудын ангилалд ширүүн өрсөлддөг болсон нь дасгалжуулагч Хайнарын сэтгэл, зүтгэлтэй холбоотой юм. Гэхдээ ингэж сайн гарч ирсэн казах хөвгүүд насанд хүрээд сураггүй болчихдог нь нөгөөх дэмжлэг, туслалцаа бага, хотод ирээд сайн багш авдаггүй зэргээс үүдэлтэйг багш нар ярьж байна. Мөн тус тэмцээний хүнд жингүүдэд аваргалсан “Олзод” клубын Алтансүлд, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Давааням, “Сүлд” спорт хорооны Батзориг нар  өрсөлдөгчөө илт давуу ялсан нь өдгөө боксын хүнд жинд дутагдалтай байгаа шилдэг боксчны орон зайг нөхөх ирээдүй байгааг харуулсан үйл явдал гэж ойлгож болох юм.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж