БНХАУ-ын “Ванхуй” группын төлөөлөгчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын “Ванхуй” группын төлөөлөгчидтэй уулзлаа

БНХАУ-ын “Ванхуй” группын төлөөлөгчидтэй уулзлаа
Хотын мээр Г.Мөнхбаяр БНХАУ-ын Харбин, ӨМӨЗО, Хайнанд үйл ажиллагаагаа явуулдаг “Ванхуй” группын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа. Тус группынхэн манай “Чин констракшн” компанитай хамтран нийслэлд хөрөнгө оруулах талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм. Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр “Танай улсын хөрөнгө оруулалттай олон компани манайд үйл ажиллагаа явуулж байна. Бид хөрөнгө оруулагчдад аль болох нээлттэй бодлого баримталдаг. Гагцхүү Монголын улсын хуульд тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах нь хамгаас чухал юм. Энэ талын шаардлага жил ирэх бүр чангарч байгааг анхаарахад илүүдэхгүй. Та бүхэн нийслэлийн зах руу чиглэсэн хөрөнгө оруулалтын ажил хийе гэж байгааг бид өөрсдийн зүгээс бүрэн дэмжиж ажиллана. Энэ сарын сүүлчээр хотоос гадаадын хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулах гэж байна. Түүнд та бүхэн оролцох эрх нээлттэй байгаа. Мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг үзэж байгаад хаана ямар ажил хийх боломжтойгоо судлан, манай хот байгуулалт, төлөвлөлтийнхөнтэй нягт хамтран ажиллавал үр дүн нь илүү байх болно” хэмээн онцолcон юм
Б.Анхаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж