“Mercedes” Шумахерийн асуудлаар заргалдахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

“Mercedes” Шумахерийн асуудлаар заргалдахгүй гэв

“Формула-1”-ийн улирлын ээлжит гараа өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрсөн билээ. Монте Карло хотын гудамжаар салхи татуулан уралдсан Монакогийн гран-при уралдаанд “Mercedes” багийн нисгэгч Михаэль Шумахер зургадугаарт барианд орсон ч 20 секундээр торгуулж, улмаар 12-р байрт бичигдсэн бөгөөд уг асуудалтай холбоотойгоор тус багийн удирдлага маргаан үүсгэж, заргалдахгүй гэдгээ мэдэгдлээ. Гарааны хамгийн сүүлийн тойрог замын төсгөлд Шумахер аюулгүйн машин байхад Фернандо Алонсог гүйцэж түрүүлсэн учир ийнхүү торгуул хүлээсэн юм.
“Уралдааны үр дүнд бид сэтгэл дундуур байгаа хэдий ч FIA-ын шийдвэр, дүрэм журмыг хүндэтгэн үзэж байна. Спортын нэр хүнд, сонирхлыг харгалзан үзэж, Mercedes баг энэ асуудлаар зарга үүсгэхгүй” хэмээн багийн удирдлага мэдэгджээ.
Уралдааны төгсгөлд “Lotus”-ын Ярно Трулли, “Hispania Racing”-ийн Куран Чандхок нар мөргөлдөж, зогсоол руу буцсаны дараа аюулгүйн машин гарч ирсэн юм. Харин хамгийн сүүлийн эргэлт хийх үеэр дэлхийн долоон удаагийн аварга Шуми Алонсог гүйцэж түрүүлэн, дүрэм зөрчсөнөөр 20 секундээр торгуулсан байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж