
байжээ гэсэн дүгнэлт хийхэд буруудахгүй болжээ. Учир нь “Флайерс”-тай
хийсэн эхний хоёр тоглолтод тэд нэг ч гоол оруулж чадсангүй.
“Филаделфиа”-гийн хаалгач Лейтон цувралын хоёр дахь тоглолтод өөрт ирсэн 30 цохилтыг аюулгүй болгосноор дараалан шутаут хийж багаа ялалтад хүргэлээ. Ингэснээр Лейтон багийн нөхдийн хамтаар 13 жилийн дараа анх удаагаа шигшээ тоглолтод шалгарч үлдэх боломжтой болж байна.
Тус багийн хаалгачдаас хамгийн сүүлд 1975 онд Берни Парент дараалан гоол алдалгүй шутаут хийж байснаас хойш анхных нь Лейтон болсон аж.
Ингэснээр “Флайерс” плей-оффт хийсэн сүүлийн зургаан тоглолтдоо дараалан хожлоо. Энэ нь мөн 1995 оноос хойш плей-оффт үзүүлж байгаа анхны томоохон амжилт нь болсон юм.
Тоглолтын гоолуудыг нэгдүгээр үеийн тав дахь минутад Дэнни Бриере, хоёрдугаар үеийн 16 дахь минутад Симон Гежне оруулсан нь тус бүр нэг хүний давуу байдалтай үед буюу повэрплей гоолууд байлаа. Харин гуравдугаар үеийн хагаст Вилле Лейно энэ тоглолтын эцсийн цэгийг тавьснаар 3:0 харьцаатай “Филаделфиа Флайерс”, “Монреал Канадианс” багийг хожиж, цувралыг 2:0 ээр тэргүүлж эхэллээ.
Хоёр багийн дараагийн тоглолт “Монреал”-ын талбайд 21-ний өдөр болно.