
Ритейлерын энэ хугацааны орлого 5,9 хувиар өсөн 99,85 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ-д худалдаа буусан ч бусад орнуудад өсөлттөй байсан нь компанийн нийт орлогод нөлөөллөө. Нэгж хувьцааны улирлын орлого нь өнгөрсөн жилийн 0,77 ам.доллараас 0,88 ам.доллар болон өссөн байна.
Санхүүгийн тайлан нь хүлээж байснаас ашигтайгаар гарсныг агентлаг тэмдэглэв. Ритейлерын орлого 98,3 тэрбум ам.долларын хэмжээнд, нэгж хувьцааны ашиг нь 0,84 ам.доллар хүрнэ гэсэн урьдчилсан тооцоог тэд хийсэн байлаа. Wal-Mart сүлжээний хувьцааны үнэ АНУ дахь хөрөнгийн бирж дээр 1,2 хувиар өсчээ.
Wal-Mart нь бөөний худалдааны дэлхийн томоохон сүлжээ 1962 онд АНУ-д байгуулагджээ. Уг компанид дэлхийн 15 улсад байгаа 8000 гаруй дэлгүүр багтдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Америкийн Fortune сэтгүүл Wal-Mart худалдааны сүлжээг жилийн орлогоор тэргүүлдэг 500 америк компаниудын лидер гэж нэрлэсэн байлаа.