Хятадын хөрөнгийн индекс таван хувиар унав

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Хятадын хөрөнгийн индекс таван хувиар унав

Шанхайн бирж дээр. Гэрэл зургийг ©AFP

Хятадын Shanghai Composite хөрөнгийн индекс даваа гаригийн арилжааны хаалтаар тав гаруй хувиар унан 2559,93 пункт хүрснээр жилийнхээ үзүүлэлтийн доод хэмжээнд хүрсэн гэж AFP мэдээлж байна. Reuters тэмдэглэснээр жилийн эхнээс Хятадын хөрөнгийн индекс 20 гаруй хувиар унаад байгаа ажээ. Тэр нь Испани, Грекийн биржийн үзүүлэлттэй нэг эгнээнд орсон гэхээр байгаа ажээ.
Хятадын хөрөнгө оруулагчид голчлон үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой компаниудын хувьцааг зарж байлаа. Эрх баригчид орон байрны үнийг өсгөхгүй барина гэж мэдэгдснээс ийм байдалд хөрөнгө оруулагчдыг оруулсан байв.
Хятадын хөрөнгийн биржийн индексийн хамт Японы индексүүд бас унав. Nikkei арилжааны хаалтаар 2,17 хувиа алдан 10235 пункт хүрсэн байв.
Европын бирж долоо хоногийг бараг өөрчлөлтгүйгээр эхэлжээ. Британийн FTSE 100 ба немцийн DAX бага зэргийн өсөлттөй, францын  CAC 40 бага зэргийн хасах үзүүлэлтийг харууллаа.
Оросын индексүүд арилжааны эхэнд унасан ч дараа нь өсч байлаа. Өдөр гэхэд  индекс ММВБ 0,76 хувиар буурсан байв. Харин РТС индекст эрс доошлон 2,26 хувиар 1409 пункт хүртэл уналттай байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж