Энэ сарын 17-нд албан ажлаа хүлээж авсан Монгол Улсын Ерөнхий прокурор Дамбийн Дорлигжавтай Улсын дээд Шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвням, Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир тэргүүтэй хуулийн байгууллагуудын удирдах ажилтнууд уулзаж баяр хүргэж, ажлын амжилт хүсчээ.
Мөн Монгол Улсын Хууль зүйн салбарын анхны академич, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал С.Нарангэрэл өөрийн сургуулийн төгсөгч Монгол Улсын Ерөнхий Прокуророор томилогдсонд баяртай байгаагаа илэрхийлж мэндчилгээ ирүүлсэн байна.
Д.ОЮУН