Ирээдүйд аялагчид агаарын хөлгөөр хөвдөг болно

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Ирээдүйд аялагчид агаарын хөлгөөр хөвдөг болно

Ирээдүйд аялагчид агаарын хөлгөөр хөвдөг болно
Бельгийн архитектор Винсент Каллебаут гэгч ирээдүйн аяллын талаар нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлжээ. Түүний төсөөллөөр ирээдүйд хүмүүс аялахын тулд зураг дээрхийн адилаар агаарын хөлөгт суугаад агаарт хөвдөг болох гэнэ. Hydrogenase нэртэй байгаль орчинд хор хөнөөлгүй энэхүү агаарын хөлөг нь Каллебаутын төсөөлснөөр 400 метр өндөр, 180 метр өргөн байх ба далайн замган био-түлшээр ажилладаг байх аж. Өнгөлсөн брезентэн гадаргуутай агаарын хөлөгт найман тусдаа өрөө байх ба тэдгээр нь зорчигдоос гадна түлш тээвэрлэх гэнэ. Гэхдээ Hydrogenase хөвдөг агаарын хөлөг нь далайн төвшнөөс дээш 2000-аас дээш өндөрт гарахгүй, цагт 175 км/цагийн хурдтай хөвөх юм. Түүнчлэн агаарын хөлөг нь нүүрстөрөгчийн давхар ислийг дахин боловсруулах хөвдөг, органик сууринд ирж залгагдах бөгөөд энэ үед суурь хавтан нь нарны баттерей болон усан турбины тусламжтайгаар цэнэглэгдэх ажээ.
С.ЦЭЛМЭГ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж